2018 ОНЫ “RAW” ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД, SUB МАСТЕР, МАСТЕР 1, 2, ЭМЭГТЭЙ АНГИЛАЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
2018 ОНЫ “RAW” ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД, SUB МАСТЕР, МАСТЕР 1, 2, ЭМЭГТЭЙ АНГИЛАЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

2018 ОНЫ “RAW” ПАУЭРЛИФТИНГИЙН ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД, SUB МАСТЕР, МАСТЕР 1, 2, ЭМЭГТЭЙ АНГИЛАЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Нэг. Зорилго

Энэхүү “Пауэрлифтинг”-ийн спортын тэмцээн нь дэлхийн улс орнуудад хурдацтай хөгжиж буй пауэрлифтингийн спортыг танин мэдүүлэх, сонирхон хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хувь хүний эрүүл мэнд, бие бялдрын зөв хөгжил, өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлж сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, уг тэмцээнд оролцогч тамирчдаас өндөр амжилт үзүүлсэн тамирчдыг сонгон шалгаруулж шигшээ баг, тамирчид бүрдүүлж, тэдгээрийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, дотоод, гадаадын тэмцээнд оролцуулан Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт хүргэхэд оршино.

Хоёр. Ерөнхий зохион байгуулагч

• Монголын пауэрлифтингийн хүчний холбоо.
• Шүүгч нарын зөвлөл: Монголын пауэрлифтингийн хүчний холбооны улсын шүүгчид тэмцээнийг шүүн явуулна.
Гурав. Тэмцээн явуулах дүрэм, журам, тамирчдын эрх, үүрэг
• Дэлхийн пауэрлифтингийн хүчний холбооны дүрмээр тэмцээн явагдана.
• Тэмцээн нь Пауэрлифтинг гэсэн 3 төрлөөр явагдана.
• Тухайн тамирчин нэг төрөлд 3 оролт хийж гүйцэтгэнэ.
• Багийн дүнг нийлбэр өргөлтөөрөө медальт байранд шалгарсан тамирчдын медалийн оноогоор шалгаруулна.

Тавигдах шаардлага:

• Тэмцээнд оролцох тамирчид нь иргэний үнэмлэх, тэмцээний эрхийн мандат 30,000 төгрөг.
• Нээлтийн ажиллагаанд тэмцээнд оролцох тамирчид бүгд бэлтгэлийн хувцастай жагсана.
• Тамирчин нь штангны бүс, бугуйн боолт (кист), өвдөгний боолт (2,5м хүртэлх), тирко, футболк, пүүз болон зориулалтын штангны гуталтай оролцохыг зөвшөөрнө.

Хориглох зүйл:

• Тохойны хамгаалалт, хэвтээ шахалтын цамц, рам, энгийн болон бэлтгэлийн цамц, өмд, малгай, өмсөхийг хориглоно.

Дөрөв. Жингийн ангилал, жин үзэх

• Өсвөр үе ангилал: 14-18 нас (2000-2004 он хүртэл)
-56 кг, -60 кг, -67,5 кг,  -75 кг, +75 кг,

• Залуучуудын ангилал: 19-23 нас (1995-1999 он хүртэл)
-60 кг, -67,5 кг,  -75 кг, -82.5 кг,  -90 кг, +90 кг,

• Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилал: (Үнэмлэхүй)
-48 кг, -52 кг, -56 кг, -60 кг, -67,5 кг, +67,5 кг,

• Sub Master: 33-39 нас (1979-1985 он хүртэл)
-82.5 кг,  -90 кг, -100 кг, +100 кг,

• Мастер 1: 40-45 нас (1973-1978 он хүртэл)
 -82.5 кг,  -90 кг, -100 кг, -110 кг, +110 кг,

• Мастер 2: +46 наснаас дээш (1972 оноос дээш)
-82.5 кг,  -90 кг, -100 кг, +100 кг,

Тав. Тэмцээн зохион байгуулах  газар,  техникийн зөвлөгөөн, хугацаа

• Техникийн зөвлөгөөн: 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдөр Багануур хотын спорт зааланд 16:00 цагт болно.
• Жин үзэх:  2018 оны 02 дугаар сарын 02, 03-ний өдөр Багануур хотын спорт зааланд 17:00-19:00 цагийн хооронд жин үзнэ.
• Тэмцээн явагдах хугацаа: Багануур хотын спорт зааланд 2018 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр зохион байгуулагдана.
• Зургаа. Нээлтийн ажиллагаа
• Багануур хотын спорт зааланд 2018 оны 02 дугаар сарын 03-ний өдөр 14 цагт тэмцээнд оролцогч тамирчид өөрийн багийн туг, таних тэмдэг барьж бүрэн жагсаж оролцоно.

Долоо. Шагнал, урамшуулал

• Тэмцээнд оролцогч тамирчид нь 120 багц медаль, 90 өргөмжлөл, багийн дүнгийн цомын төлөө өрсөлдөнө.

1-р байр: Алтан медаль, Өргөмжлөл,
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл,
3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл,

• Багийн дүн
1-р байр: Алтан цом, Өргөмжлөл,
2-р байр: Мөнгөн цом, Өргөмжлөл,
3-р байр: Хүрэл цом, Өргөмжлөл,
                                                                  
Холбоо барих утас: 8000-0495, 9000-0485
МОНГОЛЫН ПАУЭРЛИФТИНГИЙН ХҮЧНИЙ ХОЛБОО

  • Хуваалцах :